Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах ба гарагийг тахих, хагалгаа хийлгэхэд сайн


Аргын тооллын: 2018.8.21, Мягмар гараг
Билгийн тооллын: Намрын тэргүүн Цагаан Бар сарын 10.Ангараг гараг. Долоон улаан мэнгэтэй, Гар одтой, Хөхөгчин Тахиа өдөр.
Наран ургах шингэх: 05.55-19.55
Үс засуулбал: Эрч хүч сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж бие энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах ба ан, гараа хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, угаалт үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсоюд баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болно.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан