Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Цолмон, О.Баасанхүү нар тангаргаа өргөлөө

Өнөөдөр “Шударга ёс” эвслийн Ц.Цолмон, О.Баасанхүү нар гишүүнийхээ тангаргаа өргөлөө. “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хэд хоногийн өмнө хуралдаж эхний ээлжинд Ц.Цолмон, О.Баасанхүү нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргасан. Харин тус намаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад байгаа Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх эсэхийг МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын дүн болоод Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалахаар болсон. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “УИХ-ын дутуу гишүүд хурдан бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн хоёр гишүүнд ажлын амжилт хүсье” гэлээ. Ийнхүү УИХ өнөөдөр хоёр гишүүнээр бүл нэмж 71-үүлээ боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан