Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд Нигерийг 83 онооны давуутайгаар бут ниргэв

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн ээлжит тоглолтоо Нигерийн шигшээтэй хийж 156:73 харьцаатай бут ниргэв. Энэ тоглолтонд Кармело Энтони 37 оноо, Рассел Уестербук 21 оноо авсан бол Кобе Брайнт 16 оно авсан байна.

Сагсан бөмбөгөөр Олимпийн алтыг найдвартай авах баг гэж тооцогдож байгаа АНУ-ын шигшээ нь 29-нд Францыг 98:71, 31-нд Тунисийг 110:63-аар ялсан бөгөөд Нигерийг хожсоноор плэй оффт гарах эрхээ авлаа.

Тэд 4-нд Литвийн багтай, 6-нд Аргентиний багтай тоглосон юм.

Өчигдөр ОРосууд Бразилчуудыг 75:74 гэсэн ердөө ганц онооны илүүгээр давсан бол Испани шигшээ баг Их Британы шигшээг 79:78 гэж мөн л ганц онооны илүүгээр ялжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан