Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обама төрсөн өдрөөрөө гольф тоглож тэмдэглэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нь өчигдөр 51 насныхаа төрсөн өдрөөр цэргийн нисэх хүчний Эндрюс бааз дээр найз нөхөд, хамт ажиллагсадын хамт гольф тоглож өнгөрөөжээ.

Гольф тоглож дуусаад нисэд тэргээр Кэмп Дэвид дэх байр руугаа ниссэн байна.

Барак Обама нь гольф тоглох их дуртай бөгөөд Эндюс бааз дээр ирж тоглох дуртай. Үүнээс гадна Обама  сагсан бөмбөгд их дуртай бөгөөд амралтын өдрүүдээрээ Вашингтонд тоглодог ажээ.

Тодруулга: АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Хуссейн Обама нь 1961 оны 8-р сарын 4-нд Хавайн арлын Гонолулуд төржээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болох Обама нь ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө нь Иллинойс мужаас сонгогдсон сенатч байв. Тэрээр 2009 оны Нобелийн энх тайвны шагналтан юм. Энэ жил болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намаас нэр дэвшээд байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан