Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бадар-Ууган: Ерөнхийлөгч өө би орилчих уу

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган бэртлийн улмаас Лондонгийн олимпыг өнжиж буй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан зуны 30 дугаар олимпыг очиж, сонирхоод, баг тамирчиддаа амжилт хүсээд ирсэн. Тэрээр хоёр хүнийг урилгаар дагуулж явсны нэг нь Бээжингийн олимпын аварга, боксчин Э.Бадар-Ууган, нөгөө нь Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц. Тэд боксчдынхоо эхний өдрийн рингэн дээрх тулааныг хамтдаа үзсэн гэдгээ гавьяат тамирчин Э.Бадар-Ууган телевизэд ярилцлага өгөх үеэр хэлсэн юм. Тэрээр улс орнуудын өндөр дээд албан тушаалын хүмүүстэй нэг дор тоглолт үзэж суусан болохоор бүр дуу гаргаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлээс ч эмээж сууснаа ярьсан. Тэрээр манай боксчны тоглолтыг үзээд “Ерөнхийлөгч өө, би орилчих уу” гэхэд нь Ерөнхийлөгч “Тэг, тэг” гэж зөвшөөрөл өгсөн гэнэ лээ.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан