Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаярт ял оноосон нь улс төрийн шахалт байсан гэв

УИХ-ын О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосонтой холбогдуулан байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр, Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосон улс төрийн зорилготой. Гадаад дотоодын нөлөө бүхий хүмүүс оролцож түүнийг санаатайгаар хилс хэрэгт гүтгэх улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилгоор хууль бус шийдвэр гаргуулсан. Соёмбо-Эрдэнээр даргалуулсан шүүх хурал болсон. Миний харж байгаагаар Ерөнхий шүүгч өөрийн хараат бус байдлаа хадгалж чадахгүйгээр ийм шийдвэр гаргасан болов уу гэж харж байна” гэлээ. Нөгөө талаар Н.Энхбаярт холбогдуулаад байгаа энэ хэргийг гүйцэтгэгч нь одоо болтол тодорхойгүй байгаа гэдгийг тэрээр хэллээ. Тиймээс энэ хэргийн гүйцэтгэгчийг ирээдүйд олдоно гэдэг байдлаар Н.Энхбаярыг гэмт хэрэг зохион байгуулсан гэдэг байдлаар ялласан гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн энэ хэргийг ямар ч мэтгэлцээний журмаар шийдээгүй нь улс төрийн шахалт байгаа гэж хардаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Сайханбилэг чи энэ төрд хамгийн их хар толбо хийсэн хүн боллоо
Хамгийн их уншсан