Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын экс гишүүд Төрийн ордноор эргэлдэх болж

УИХ-ын дарга З.Энхболд өмнөх парламентад тохой нийлүүлэн сууж байсан андуудаа өөрийн зөвлөхөөр ажилд авчээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Одхүү нар УИХ-ын даргын зөвлөхийн ажилдаа хэдийнэ нь орж, Төрийн ордонд өрөөтэй болоод авч. Харин УИХ-ын гишүүн асан Р.Раш, Р.Буд, Ц.Батбаяр нар ойрдоо Төрийн ордоноор эргэлдэх болж. УИХ-ын гишүүн асан Р.Раш Улаанбаатар төмөр хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилд орох сураг дуулдсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан