Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын оюутны үнэмлэхээр 41 мянган хөнгөлөлт эдлэх боломжтой

Юм үзэж нүд тайлахад оюутан нас, залуу нас хамгийн тохиромжтой. Гэхдээ нас залуу байхад туршлага бага, хөрөнгө мөнгө тэр бүр хүрэлцэхгүй зэрэг асуудал гардаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх зорилгоор дэлхийн олон улсын мянга мянган залуучууд, оюутнуудын эвлэлдэн нэгдэх байгууллагууд бий болсон юм. Даяарчлал улам бүр гүнзгийрч байгаа ийм үед олон улсын байгууллагуудын ач холбогдол улам нэмэгдсээр байгаа. Ингээд олон улсын оюутан залуучуудын зарим байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, элсэх болон холбогдох боломжийн талаар товч сонирхуулъя.

AIESEC
Энэ бол оюутнууд  болон саяхан төгсөгчдийн удирддаг ашгийн бус, улсын төрийн бус, хараат бус олон улсын залуучуудын байгууллага юм.

AIESEC гэдэг нь франц хэлний Association internationale des studiants en sciences economiques et commerciales гэсэн үгсийн товчлол юм. 1949 онд байгуулагдсан AIESEC нь дэлхийн 110 орны 1100 их дээд сургуулиудад төлөөлөлтэй дэлхийн залуучуудын хамгийн том байгууллагуудын нэг . Энэ байгууллага нь жилдээ 470 гаруй хурал зөвлөгөөн зохион байгуулж, 10 мянга гаруй гишүүддээ хилийн чанадад ажиллах боломж олгосон хэдэн мянгаар тоологдох төсөл хэрэгжүүлж байдаг аж.

Өөрийн сургууль дээр төлөөлөлтэй болох, холбоо барихыг хүсвэл http://www.aiesec.org/ хаягаар орон холбогдож болох юм байна. Анхааруулахад зарим улсад энэ байгууллагыг шашны бүлэглэл бөгөөд тархи угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж үзээд, нэлээд таагүй хандах нь бий.

SIFE
Энэ бол 1976 онд АНУ-д үүсэн бий болсон олон улсын оюутны хөдөлгөөн. Төв нь АНУ-ын Миссури мужийн Спрингфилд хотноо байрладаг. Хөдөлгөөн нь ашгийн бус, улс төрөөс ангид, хараат бус. Уг хөдөлгөөнд дэлхийн 39 улсын 1500 их, дээд сургуулийн 42 мянган оюутан хамрагдан оролцож байдаг. Энэхүү хөдөлгөөнд багтсан оюутнууд нь бусдад эдийн засгийн амжилтанд хүрэхэд шаардлагатай дадал, мэдлэг авахад чиглэсэн нийгмийн боловсролын төслүүдийг хэрэгжүүлдэг.

Энэ хөдөлгөөнд нэгдэх, илүү их мэдээлэл авахыг хүсвэл http://www.sife.org хаягаар орж танилцаарай.

“Youth For Understanding”
Энэ бол олон улсын боловсролын ашгийн бус байгууллага. Олон орны залуучуудад зуны, эсвэл нэг семистрийг, бүр бүтэн жилийг өөр улсын үе тэнгийн хүүхдүүдийнхээ гэрт нь амьдарч өнгөрүүлэх боломж олгож байдаг.

Энэ байгууллагын талаар илүү ихийг мэдэж, хамрагдах талаар судлахыг хүсвэл http://www.youthforunderstanding.org/ хаягаар орж сонирхоорой.

“Залуучуудын хүч”

Энэ хөдөлгөөн нь дэлхийн 180 оронд үйл ажиллагаа явуулдаг. Анхлан гучаад жилийн тэртээ цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүссэн залуучууд үүсгэн байгуулжээ. Манай улсын залуучууд болоод залуусын байгууллага нэгдээгүй юм билээ. Бид энэ хөдөлгөөний орос сайтыг л олсон. Тэгэхээр илүү ихийг мэдэхийг хүссэн залуучууд http://molodej.org  гэсэн хаягаар орж илүү болох юм.

Ардчилсан залуусын дэлхийн холбоо
WFDY - World Federation of Democratic Youth. Зүүний үзэл бодолтой залуучуудын олон улсын байгууллага. Анх 1945 онд байгуулагдаж байсан бөгөөд Залуучуудын Коммунист Интернационал гэдэг байгууллагын үйл хэргийг үргэлжлүүлэгч байгууллага. Нийгмийн эрх тэгш байдал, их гүрний дээрэнгүй байдлыг эсэргүүцэх, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих зорилготой. Коммунист гэдэг нэр, томъёо өдгөө хэдий муу нэртэй, луу данстай болсон ч залуу улс юм хойно янз бүрийн үзэл бодолтой, түүнээ хамгаалдаг, үзлээ бодлыг нь хуваалцагчидтай саналаа чөлөөтэй солилцох эрхтэй болохоор энэ байгууллагын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн залуус http://www.wfdy.org хаягаар орж илүү ихийг олж мэдээрэй.

Хүний эрхийг хамгаалах олон улсын залуучуудын хөдөлгөөн
Хүний эрхийг хамгаалах, залуу нийгмийн идэвхтнүүдийг бэлдэх зорилготой. Дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Еропын холбооны зөвлөлийн оролцогч гэсэн албан ёсны статустай. Энэ хөдөлгөөний талаарх мэдээллийг http://www.wfdy.org хаягаар орж сонирхоорой.

ISIC
Дээрх болон өөр бусад олон улсын оюутан залуусын байгууллагын шугамаар холбогдон хилийн дээс алхахаар болвол ISIC — International Student Identity Card буюу олон улсын оюутны үнэмлэх авахаа мартуузай. Одоогоор энэ бол ийм төрлийн цорын ганц үнэмлэх бөгөөд дэлхийн 124 оронд ашиглагддаг төдийгүй UNESCO-оос албан ёсоор дэмжигддэг юм.

Энэ үнэмлэхийг ISIC ассоциаци олгодог бөгөөд энэ байгууллага нь Олон улсын оюутны аялал жуулчлалын нэгдлийн / International Student Travel Confederation / гишүүн, ашгийн бус байгууллага гэж өөрийгөө тодорхойлдог.

Энэ үнэмлэхийг эзэмшигч оюутнууд нь агаарын тээвэр, төмөр зам, автобусны тээвэр, машин түрээслэх гээд аялал жуулчлалын тээвэртэй холбоотой маш олон хөнгөлөлт эдэлдэг. Товчхон хэлэхэд дэлхийн 124 оронд нийт 41 мянга орчим хөнгөлөлт эдэлдэг ажээ. Бүр арга барсан үед гэхэд д яаралтай тусламжийн 24 цагийн үнэ төлбөргүй утасны алба руу холбогдох эрхтэй болно.

Энэ талаар дэлгэрэнгүй судлах, мэдэхийг хүссэн залуус www.isic.org сайт руу орж сонирхоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан