Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иранд хоёр өдрийн гашуудал зарлалаа


Энэ сарын 11-ний шөнө Ираны зүүн нутгуудаар цуврал газар хөдлөлт болж 300 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал гарсан. Эхний удаад  Улаанбаатарын цагаар 21 цаг 35 минутын үед Тебриз хотоос зүүн хойд зүгт, газар дор 9,9 км-ийн гүнд 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Хоёр дахь арван минутын дараагаар Варазкан хотоос хажууд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараагаар нь арай бага хүчтэй газар хөдлөлтүүд хорь гаруй болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. 

Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон олон мянган хүмүүсийн майхан хотхонд байрлуулаад байгаа бөгөөд эхний хоёртой адил хүчтэй газар хөдлөлт давтагдахаас болгоомжилж байна. Аврах ажиллагаа цаашид үргэлжлэхийн хэрээр амиа алдагдсад, шархадагдсадын тоо улам нэмэгдэж магадгүй байгаа ажээ. Мөн Ираны эрх баригчид хоёр өдрийн гашуудал зарлаад байна. 

Тодруулга
Иран улс нь газар хөдлөлтийн өндөр идвэхтэй бүсд байрладаг. Тиймээс энд жил болгон газар хөдлөлтүүд болж байдгаас 1990, 2003 оны газар хөдлөлтүүд хамгийн их уршигтай болсон юм. Тухайн үед энэ хоёр газар хөдлөлтийн удмиаас 35 мянга, 55 мянган хүн тус тус амиа алдаж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан