Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

16 яам 19 сайд гэсэн хувилбар Ерөнхийлөгчид очлоо


Шинэ Засгийн газар 16 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайдаа нэмбэл нийт 19 сайдтай үйл ажиллагаа явуулах нь. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө Ерөнхийлөгчид өргөн барилаа. Ерөнхийлөгч нэн даруй хариу өгнө гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч бүтцийн мэдээлэл төдийлэн нээлттэй биш байлаа.
Засгийн газар чухам ямар яамаар бүл нэмсэн талаар  УИХ-ын МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм.
Түүний танилцуулснаар яамдыг Ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн гэж хуваажээ.
Ерөнхий чиг үүргийн яамаар Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам гэсэн дөрвөн яамыг тодорхойлсон бол чиглэлийн гэдэгт:
Барилга хот байгуулалтын яам ( хуучин Зам тээвэр барилга хот байгуулалтын яамыг  салгасан),
Зам тээврийн яам,
Боловсрол, шинжлэх ухааны яам ( БСШУЯ-ын соёлыг нь салгасан),
Соёл спорт аялал жуулчлалын яам,
Батлан хамгаалах яам,  
Эрчим хүчний яам ( Эрдэс баялаг эрчим хүчний яамыг салгасан),
Уул уурхайн яам,
Үйлдвэр  хөдөө аж ахуйн яам,
 Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам (Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамыг салгасан),
Хөдөлмөрийн яам,
Эрүүл мэндийн яам
Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн бүтцийг өргөн барьжээ. Шударга ёс эвслийн бүлэг одоо хуралдаж, бүтэц бүрэлдэхүүнийг ахин хэлэлцэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан