Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Музейн тооллого эхэллээ

Сүүлийн жилүүдэд бурхан шашны холбогдолтой ховор, эртний эд зүйлсийг хууль бусаар худалдах, хил гаргахаар оролдох зэрэг гэмт хэрэг тасрахгүй байгаа билээ. Ялангуяа музей, сүм хийдүүдэд хуурамчаар дуурайлган хийж солих зэрэг асуудлууд их гарч байгаа. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн жилүүдэд хяналт шалгалт болон тооллогыг ойрхон явуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн музейн сан хөмрөгийг тоолж эхэллээ. Сан хөмрөгт хадгалагдаж байгаагаас гадна эд өлгийн түүхийн үнэт зүйлсийг бүртгэн тоолох юм байна. Үүнээс гадна орон нутгийн музей, сумдын орон нутаг сурталчлах танхимын сан хөмрөгийг тоолох ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан