Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан давхраас унасан охин амьд үлджээ

ОХУ-ын Воронеж хотод гурван настай охин дөрвөн настай ахтайгаа гал тогоонд тоглож байж. Ээж нь энэ үеэр нөгөө өрөөндөө байсан байна. Гэтэл охин цонхны ялаа шумуулаас хамгаалсан торыг цоолон зургадугаар давхраас унажээ. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч эмч нар амь насанд нь аюулгүй гэсэн байна. Хуулийн байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа юм байна.

Үүнтэй яг ижил тохиолдолд Тюменьд болж хоёр нас долоон сартай хүү хоёр долоо хоногийн өмнө хамгаалалтын торыг цоолон долдугаар давхраас унаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан