Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын шинэ онгоц бүтэлгүйтлээ



АНУ-ын агаарын нисэх хүчин гипер авианы, нисэгчгүй аппарат X-51A WaveRider-аа туршсан ч амжилтгүй болсон байна. Энэ онгоц нь дуунаас долоо дахин буюу цагт 6900 км хурдлах чадвартай юмсанж. В-52 бөмбөгдөгч онгоцноос нисгэсний дараа дөрвөн секундын хугацаанд чөлөөт уналтаар унах үедээ хөдөлгүүр нь ажиллан 21 мнягна метрийн өндөрт гарах ёстой ч онгоц Номхон далайд унажээ.
Пентагон энэ онгоцонд нэгдүгээр агаараас эсэргүүцэн хамгаалах ямар ч системд баригдахгүй, хоёрдугаарт ямар ч байнд хүрэх хугацааг хэмнэнэ гэдгээр нь маш их ач холбогдол өгч байгаа юм. Хөдөлгүүрт нь ус төрөгч болон хүчилтөрөгч бүхий баллон ашигласан юм байна. Өмнө нь энэ онгоцыг 2010 оны тавдугаар сард туршихад дуунаас тав дахин хурдалж 200 секунд нисэж байжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан