Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан төрийн ажилд оролцож эхэлмэгцээ л шүүмжилж эхэллээ

УИХ-ын дарга хууль бусаар томилогдсон, МАН-ын бага хурлаа хийж байна, Удирдах зөвлөлөө хуралдуулж байна хэмээн төрийн ажлаас өөрсдийгөө бүтэн сараар чөлөөлсөн МАН-ын гишүүд “Ард түмэн биднийг сонгосон. Төрийн ажилд оролцох ёстой” гэдгээ гэнэт ухамсарласан бололтой. Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд агентлагийн  тоог цөөлж байгаа мэт боловч яамдын тоог нэмэгдүүлэх нь зохистой биш, аж ахуйн ажил эрхэлдэг агентлагийн ажлыг яаманд шилжүүлснээр улс төр, бизнес хоёр холилдоно гэж шүүмжилсэн. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүн С.Бямбацогт “100 ямаанд жаран ухна гэдэг шиг яамдын тоог нэмж байгаа нь зүйд нийцэхгүй. Яамны тоог нэмэх тутам сайд, дэд сайдын тоо нэмэгдэнэ” хэмээн шүүмжилжээ.
Ажил хийж байгаа дүр үзүүлж сонгогчиддоо л сайхан харагдах гээд байгаагаас биш ингэж шүүмжилсэн ч санал хураахад бүгд л  оруулсан төслийг 100 хувь дэмжээд явж байна. Ар араасаа шил дарах болсон намын хурлуудаараа МАН-ынхан “Одоо орон нутгийн сонгууль хаяанд ирж байна. Хурал бүр дээр үг хэлж зарчимч шүүмжлэл гаргасан дүр эсгэж сонгогчиддоо харагдаж байя” гэж ярьсан бололтой.
Тэгээд ч одоо хөдөө нутгаар явж, орон нутгийн сонгуулиар ажиллахдаа “Бид уг нь хэлээд л байсан юм. Гэтэл эд яамныхаа тоог нэмээд олон хүний орон тоо нэмчихлээ” гэж хэлэхээ бэлтгэж байгаа нь энэ болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан