Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вьетнамын хууль бус ажилчид Орост брэндийн хувцас үйлдвэрлэж байжээ

Москвагийн цагдаагийнхан Орост хууль бусаар ажиллаж байсан Вьетнамын мянга гаруй иргэнийг нууц оёдлын үйлдвэрээс илрүүлжээ. Москвагийн Ивантийвка хотхонд байх зургаан давхар брэнд хувцасны дэлгүүрт дээрх вьетнамчууд орогнож байсан бөгөөд “Louis Vuitton”, “Armani”, “Lacoste”, “Chanel” зэрэг брэндийн хувцсыг дуурайлган оёдог байжээ.  Вьетнам оёдолчдын бизнес дээрх брэнд үйлдвэрлэгч компаниудад 30 сая рублийн алдагдал хүлээлгэсэн гэдэг урьдчилсан тооцоо гараад байна.  Хууль бус ажилчдыг орогнуулан, хуурамч брэнд үйлдвэрлэж байсан уг дэлгүүрийн барилгын ойр орчмыг камержуулан, хамгаалалт гаргаж, хатуу хяналт тогтоодог байсан нь уг бизнес хэр ашигтай байсныг илтгэж байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Bugd hulhi baijdee kkk brend heregleh durtai humuust
Хамгийн их уншсан