Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

45 мянган албан хаагч хувийн ашиг сонирхлоо бүртгүүллээ

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын 2011 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч хянах, бүртгэх, нэгтгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж дуусчээ.
Улсын хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлбэл зохих 47 мянга орчим албан тушаалтан бий. Урьдчилсан мэдээгээр тэднээс 45 мянга гаруй нь буюу 97,7 хувь нь хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байна.

АТГ-т хувийн ашиг сонирхлоо мэдүүлбэл зохих 253 албан тушаалтнаас 252 нь буюу 99.6 хувь нь мэдүүлгээ бүртгүүлжээ. Харин төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж АТГ-т ирүүлдэг. Улсын хэмжээнд 122 байгууллагаас 95 нь албан тушаалтнуудын мэдүүлгийг 100 хувь бүртгэсэн аж. Одоогоор тус газарт 92 байгууллага тайлан, мэдээгээ ирүүлсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө, орлогоосоо гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ анх удаа бүртгүүлж буй нь энэ юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан