Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ард түмэн сонгосноор л эрх нь баталгааждаг гэв үү

90 жил тасралтгүй төр бариад ард түмний сонголтоор ширээнээсээ буусан МАН Монгол Улсын хуулийг зөрчин УИХ-д бүлгээ байгуулах саналаа хугацаанд нь өгөөгүйгээс өнөө хүртэл албан ёсны бүлэггүй яваа. Гэтэл тус намын нөхөд “Ард түмэн биднийг сонгоод, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний санал өгсөн” гэж тайлбарлаж байна. Зарим нь бүр УИХ-д бүлэг байгуулах тухай УИХ-ын тухай хуулийн заалтыг “ганц жижиг өгүүлбэр”, “махан өгүүлбэр” гэж тайлбарлаж байгаа.
Өнөөдөр “Ард түмэн биднийг сонгож, эрхийг нь өгсөн” гэж байна. Гэтэл ард түмний сонголтыг тус нам хэрхэн хүндэтгэж ирсэн билээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг будлиантуулж, ард түмэн сонголтоо баталгаажуулах, яагаад өөрсдийнх нь сонгосноос өөр дүн гарсныг асуух гэсний төлөө таван хүний амь насыг бүрэлгэж, хэдэн зуун хүнийг хилс хэргээр шоронд хорьж байсан биш бил үү, энэ намын эрх баригчид.
Ард түмний сонгочихоод байсна УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нарын бүрэн эрхийг баталгаажуулахгүйгээр бүтэн жил хагас болж байсныг ард түмэн бас мартаагүй байгаа.

Тэд тухайн үедээ үүнийг юу гэж тайлбарлаж байсан билээ. Ард түмний сонгочихоод байсан гишүүдийг яагаад УИХ-д оруулахгүй байсан билээ. Ердөө УИХ-ын тухай хуулийн “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тангараг өргөснөөр хүчин төгөлдөр болно” гэдэг заалт. Тиймдээ ч МАН-ынхан тухайн үед тангаргийг нь өргүүлэхгүй байсан хэрэг.

Тэгэхээр хэдийгээр МАН сонгуулиар 25 суудал авсан ч гэсэн дахиад бас ло хуулийн дагуу явж байж УИХ-д бүлэгтэй болно гэсэн үг. Тэр нь УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор УИХ-д бүлэг байгуулах тухай саналаа, гишүүдийн нэрстэйгээ өгч байж бүлэг байгуулж болно гэсэн заалтыг мөрдөх.
Гэтэл ард түмэн сонгулиар тус намд 25 суудал өгсөөр байтал, энэ бүлгээ байгуулдах тухай саналаа, нэрстэйгээ албан ёсоор өгөлгүй хугацаа алдсан н ь хууль зөрчсөн хэрэг болж байгааг мэдсээр байж өнөөдөр өөрөөр зүтгүүлээд байгаа нь энэ намын лидерүүд гэдэг хүмүүс нэг бол хуулиа мэддэггүй. Нөгөө бол аливааг өөрсдийнхөө таалалд нийцүүлэн хуулийн бус аргаар шийдвэрлэж ирснийг л харуулж байгаа хэрэг. Тэдний хувьд хуулийн заалт нь том, жижиг, ялихгүй гэсэн ангилалтай байх нь. Бүр “Нэг муу махан өгүүлбэр” гэж МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлж сууна. 

Намынх нь залуу халаа НАМЗХ-ны залуучууд бөөн бөөнөөрөө улсын хөрөнгө шамшигдуулан хэрэгт ороод байдаг нь чухамдаа намын удирдлагууд, УИХ-д 20 гаруй жил сууж байгаа хөгшчүүл нь ингэж хэлж, сургаж, тэд нь ч хуулийг, хуулийн заалтыг “нэг муу жижиг өгүүлбэр, махан өгүүлбэр” гэж сургадгаас үүдэлтэй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан