Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хуралдана

Н.Алтанхуягаар удирдуулсан шинэ Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр  16:00 цагт хуралдуулж ажилдаа орлоо. Хуралдаанаар шинээр эмхлэгдээд байгаа Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүн дотор яам, агентлагууд ямар бүтэцтэй байхаас эхлээд зохион байгуулалтын асуудал түхлүү яригдах юм байна. Энэ удаагийн Засгийн газрын нэг онцлог нь долоо хоногийн ням гариг бүр хуралдаж байхаар болсон байна. Ер нь, ч тэгээд энэ удаагийн Засгийн газрын сайд нар ажлаа авмагцаа л ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой. Тухайлбал, Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр л гэхэд хичээлийн шинэ жил дөхөж буйтай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулиудын захирал нарыг хүлээн авч уулзахаар болсон байна.

Д.Мөрөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан