Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын сонгуульд 36 тэрбум 863 сая төгрөг зарцуулжээ

2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон есөн нам, 11 бие даагч нийлээд 36 тэрбум 863 сая төгрөгийг сонгуулийн сурталчигаа болоод бусад зүйлд зарцуулжээ. УИХ-ын сонгуульд хамгийн их хөрөнгө зарсан намаар МАН, АН-ынхан тодорчээ. МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд 14 орчим тэрбум төгрөг зарцуулж. Үүнийхээ шанд УИХ-д одоогоор 25 суудал аваад буй. Харин 32 гишүүнээ төрийн тэргүүн болгож 15 сайдтай болоод буй АН-ынхан 16 тэрбум төгрөгийг УИХ-ын сонгуульд зориулж. “Шударга ёс” эвсэл гурван орчим тэрбум төгрөг зарсан бол Иргэний зориг ногоон нам 1.2 тэрбум төгрөг зарцуулсаны хүчинд УИХ-д хоёр төлөөлөлтэй болсон. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуульд 30 орчим сая төгрөг зарлагдаж. Эх орон нам 378 сая, Монголын социал демократ нам 300 сая, Монголын уламжлалын нэгдсэн нам 151 сая төгрөг зарцуулсан гэдгээ СЕХ-д илгээжээ.

П.АРИУН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан