Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балотелли цалингаа нэмүүлнэ


Английн хөл бөмбөгийн аварга бага "Манчестер Сити" өөрийн багийн довтлогч, Италийн шигшээгийн тоглогч Марио Балтеллитэй шинэ гэрээ байгуулахаар болжээ.

Хэдийгээр Балотеллигийн гэрээний хугацаа нь 2015 онд дуусгавар болох ч багийн удирдлага оны сүүл гэхэд илүү сайжруулсан нөхцөлтэй шинэ гэрээ байгуулахаар болжээ. Одоогоор долоо хоногт 140 мянган еврогийн цалин авч байгаа Балотелли нь шинэ гэрээ ёсоор долоо хоногт 255 мянган еврогийн цалин авдаг болох юм байна.

Сонирхуулахад саятан хөл бөмбөгчний ээж нь хүүдээ ойр байхын тулд Манчестер хотон нүүн ирээд хотын нэгэн офист цагийн 6 фунтын цалинтай цэвэрлэгчийн ажилд орсон тухай "Дэйли миррор" сонин мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан