Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрхангайн тойргийн маргааныг шийдвэрлэнэ

Өвөрхангай аймгийн аравдугаар тойргийн маргааныг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Хан-Уул дүүргийн шүүхээс сонгогчдын саналыг худалдахаар архи, мөнгө тараасан гэсэн үндэслэлээр Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж буруутгасан билээ. Гэтэл тэд эл шийдвэрийг  хууль бус хэмээн тус шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Энэ асуудлаас болж Өвөрхангайнхан УИХ-д төлөөлөлгүй болчихоод буй. Шүүх эл асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж, иргэдийн саналыг худалдаж авах хууль бус үйлдэл хийсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын гишүүн эсэх нь шийдэгдэх учиртай.   

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан