Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дэд даргаар Л.Цог сонгогдлоо

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшсэнтэй холбогдуулан түүний оронд Л.Цогийг дэд даргад нэр дэвшүүлж баталлаа.
Чуулганы хуралдаанаар түүнийг батлах үед гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Үүнийг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Та хуульч хүн. Юмыг өөдрөг талаас нь харж байгаа байх. УИХ бүрдэж эхэлнээс хойш хууль зөрчсөн олон зүйлийн нэгэнд та оролцсон. Хамгийн ахмад нь хуралдаан даргална гэж бичсэн байтал та хуралдааныг эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Л.Цог: Би өөрөө гүйж очоод хурал даргалсан юм биш. Нэгдүгээрт та бүхэн хуулиа хүндлээгүй, зөрчсөн. Хууль сахиад төрийн ажлыг явуулсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Тухайлбал, Дэмбэрэл гишүүн ахмад гишүүний хувьд хуулиа биелүүлсэн бол ингэхгүй байсан. Ер нь, төрийн ажлыг бус намын ажлаа түрүүнд тавьсан.
Бүлгийн асуудал мөн өмнөх асуудтай л холбоотой. УИХ-ын даргыг томилсноос хойш 24 цагийн дотор гэж заасан байгаа. Үүнийг та бүхэн бас л биелүүлээгүй. Би сүүлийн 22 жилийн турш УИХ-ын тогоонд байлаа. Хууль сахисангүй гэж та бүхний өөдөөс ярьж байгаа нь тун таашаалтай байна. Хууль сахисан бол ийм байдалд хүрэхгүй байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ёс зүйн хувьд алдаа гаргасан бол хууль зөрчиж болно гэсэн үг үү. УИХ-ын дэд даргаар сонгогдох гэж байгаа хүн байна. Хариултаа яг хуулийн дагуу хариулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Л.Цог: Би УИХ-ын анхны чуулганыг даргалсан. Тэр үед Дэмбэрэл гишүүн хуулиа зөрчиж, хуулиа биелүүлээгүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Дэд даргад нэр дэвшигчийн намтарыг уншиж байхад хамгийн гол зүйл нь орхигдсон байна. Цог гишүүн нийгмийн шинэчлэлийн төлөө тууштай явдаг хүн. Тиймээс баяртай байна. Ийм шинэчлэл хийх гэж явсан хүн ийм өндөр албан тушаалд очиж байгаа нь
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хатуу байр суурьтай байна гэдгээ хэллээ. Бидний хэдэн гишүүн гарын үсгээ зураад шаардлагаа хүргүүлсэн. Энэ байр сууринаасаа ухраагүй байх. Тиймээс энэ ажил урагшлах байх. Гэхдээ шинэ Засгийн газрын тэргүүн маань ногоон хөгжлөөс хол хөндий хүн юм гэж ойлгож байна. Ийм үед бид санаачлагатай байх хэрэгтэй байх.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Дэмбэрэл дарга маргааш өглөө 10 цагаас хурлаа хийе гэж товлосон байсан. Үүнийг сануулах хэрэгтэй. Нэгэнт Дэмбэрэл хууль зөрчсөн болохоор би хууль зөрчихөөс өөр аргагүй болсон гэж ярих юм. Дэд даргаар сонгогдож байгаа хүн ингэж хэлж болохгүй ээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дэмбэрэл дарга хууль зөрчсөн гэж Цог гишүүн хариуллаа. Дэмбэрэл дарга хууль зөрчөөгүй. Хамгийн ахмад нь ингэж хэлж байтал та хуралдуулж хууль зөрчсөн. Би Баярцогтыг дэд даргад нэр дэвшиж байхад нь асуухад “Би хууль зөрчөөгүй гэж хэлэхгүй. Үүнийг дээд шүүх хариулна” гэж хэлж байсан. Ер нь, ингээд УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байгаа хүмүүс УИХ-ын дарга томилогдоход хууль зөрчсөн гэдгийг хэлээд байна. МАН өнөөдөр 25 суудалтай ч бүлэггүй байна. УИХ-ын гишүүд адил тэгш эрхтэй. Гэтэл энэ бүхэн зөрчигдөөд явж байна. Үүнд анхаарал хандуулаач. Анхдугаар чуулганаар бид хууль өөрчилж болсон. Өнөөдөр МАН-ыг бүлэгтэй болгох асуудал, дэд даргатай болгох асуудлыг ярьж шийдэх ёстой. Үүнийг шийдвэрлэж байж завсарлахгүй бол болохгүй юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цог даргад баяр хүргэе. МАН-ынханд хандаж хэлэхэд, Дэмбэрэл дарга хууль зөрчсөн үү үгүй гэдгийг яриад байна. Хэрэв Дэмбэрэл дарга хууль зөрчөөгүй юм бол зөрчих асуудлыг МАН-ынхан өөрсдөө хийсэн. Тэгсэн хэрнээ Н.Энхболдыг хууль зөрч гээд байх юм. Хууль зөрчсөн эсэхийг бид тайлбарлахгүй. Цэц тайлбарлах ёстой. Бүлэг байгуулагдах нь сайн. Хууль зөрчиж бүлэг байгуулна гэвэл горьдсоны гарз.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Хамт ажиллаж явсан хүн маань УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Бид өнөөдөр үгээр тоглох биш тоглоомынхоо дүрмийн дагуу л явмаар байгаа юм. Цог гишүүн бол ахмад гишүүнийхээ дагуу л үүргээ гүйцэтгэсэн. Мэдээж эр зориг гаргасан. Ер нь, бид шударга байгаач ээ гэдгийг л ярих ёстой. УИХ-д өөрийгөө зохион байгуулахын тулд Байнгын хороодоо байгуулах ёстой байдаг. МАН-ын гишүүдэд Байнгын хороодод орооч гэсэн албан бичиг хүртэл өгсөн. Гэтэл саналаа өгөөгүй. Тиймээс УИХ өөрийнхөө чиг үүргийн дагуу ажлаа явуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ерөнхий сайдын үгийг сонслоо. Үгийн гол утга бол АН намынхаа гол уриаг тунхаглалаа. Үндсэндээ барууны эдийн засгийг тунхаглаж байна. Энэ бол танай намын сонгодог үнэт зүйл. Бид Монголын өөрийн онцлогт таарсан төрийн бодлоготой байх ёстой. Би ардчилсан үнэт зүйлийг цөөнхөөс сонсоно гэж ойлгодог. Гэтэл үүнийгээ уландаа гишгэж байна.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан