Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн охин сонгуульд нэр дэвшлээ

Өмнөд Солонгосын эрх баригч консерватив нам ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд экс удирдагч Пак Чон Хигийн охин хатагтай Пак Гён Хиг нэр дэвшүүлэхээр болжээ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар намын сунгаандаа одоогийн төрийн тэргүүн И Мён Багт ялагдаж байсан Пак Гён Хи нь 1960-1970-аад оны цэргийн дэглэмийн үед БНСУ-ыг удирдаж байсан Пак Чон Хигийн том охин гэдгээрээ улс даяараа алдартай. Эцгийг нь төр барьж байх үед ээж нь Хойд Солонгосын халдлагад өртөн амиа алдаж, Пак Гён Хи нэгэн үе улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан учраас солонгосчууд түүнийг сайн мэднэ.
Тэрээр эртнээс улс төрд орсон нэгэн бөгөөд одоогоор эрх баригч Сэйнури намын даргын албыг хашиж байгаа юм.  Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр гишүүдийнх нь 85 хувь нь дэмжсэн байна. Үүгээр Өмнөд Солонгосын түүхэнд улс төрийн томоохон намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй нь Пак Гён Хи болж байна.
Пак Гён Хи намынхаа гишүүд дэмжигчдэд хандаж хэлсэн үгэндээ эцгээсээ өөр удирдагч байх болно хэмээн мэдэгджээ. Түүний эцэг Пак Чон Хи авторитар дэглэмээр улс орноо удирдаж байсан бол охин нь бизнест ээлтэй, ардчилсан Ерөнхийлөгч болно гэж амлаж байна. Түүний мөрийн хөтөлбөр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж буй гэнэ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан