Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жакартад орон сууцны 150 гаруй байшин түймэрт шатлаа

Хамаг хүмүүс нь Рамадан сарын баярыг тэмдэглэхээр эзгүй явсан хойгуур Индонезийн нийслэлд мягмар гарагийн орой хүчтэй түймэр дэгдэж орон сууцны 150 гаруй байшин шатсан байна. Түймэр нийслэл Жакартын Пондон-Бамбу дүүрэгт гарч энэ олон байшинг хамарчээ.  Гал унтраах 30 гаруй машин гурван цагийн турш ажиллаж байж түймрийг намжаасан байна. Энэ дүүрэгт гэрийн тавилга үйлдвэрлэдэг олон аж ахуйн нэгж, мод, түргэн шатах химийн бодисын агуулах байдаг нь гал гарах шалтгаан болсон гэж Гал түймэртэй тэмцэх байгууллагынхан мэдэгджээ. Гэрчүүд болохор гал хоосон байшингаас эхэлж гарсан гэж мэдүүлжээ. Түймрийн улмаас гурван ч  хүн түлэгдсэн байна.
Рамадан сарын төгсгөлөөр жил бүр Индонезийн сая сая  хүн ах дүү төрөл төрөгсөдтэй уулзаж баяр тэмдэглэхээр төрсөн нутгаа зорьдог байна. Энэ жил гэхэд л нийслэл Жакартаас 5,6 сая хүн төрөлх нутгаадаа явснаас нийслэлийн бүхэл бүтэн дүүрэг эзэнгүй болоход хүрээд байжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан