Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жагсаалтын хойно бичигдсэн бол дэд сайд болох нь



Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар элэг бүтэн болж, удахгүй дэд сайдын томилгоо эхлэх нь. Ирэх долоо хоногт багтаан дэд сайдын томилгоо хийгдэж, ажлаа хүлээн авах сураг гарлаа. Дэд сайдын суудалд ихэвчлэн сонгуульд өрсөлдөөд ялагдсан эсвэл намын жагсаалтын хойгуур бичигдсэн хүмүүсийн нэр дуулдана. Урьдчилсан байдлаар дэд сайд, агентлагийн дарга нарын нэр ийнхүү дуулдаж байна.
Х.Тэмүүжингийн толгойлсон Хуульзүйн яамны дэд сайдаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр эсвэл Увсад нэр дэвшээд унасан Т.Мэндсайхан хоёрын нэр яригдаж байна гэнэ. Хэдийгээр Ч.Өнөрбаярын одоогийн албан тушаалыг дэд сайдаас том хэмээн үзэж болох ч, дотны найз Х.Тэмүүжингийнхээ  ажилд туслахаар Хуульзүйн яам руу гулсч магадгүй юм.
шилж байсан цагаасаа эхлэн дотно нөхөрлөсөн найзууд учраас цаашдын том үйл хэрэгт гар нийлнэ хэмээн үзсэн байж болох юм. Харин Увсад нэр дэвшээд унасан Т.Мэндсайханыг дэд сайдаар томилбол хүмүүс Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нартай заргалдаагүйн нууц нь энэ байж хэмээн үзэх нь мэдээж.
Үүнээс үүдээд Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Д.Нямхүүг эргэн ирэх болов уу гэсэн таамаг урган гарна. Өмнө нь ч, НХХЯ-нд дэд сайдын албыг хашиж явсан туршлагатай, дээрээс нь Увс аймагт өрсөлдөөд мөн л парламентын босгыг давж чадаагүй учраас түүний нэрийг шууд л дэд сайдад багтаах болов уу.
Харин Я.Санжмятавын ахалж буй шинээр бай­гуулагдсан Хөдөлмөрийн яаманд Б.Ургамалцэцэгийн нэр дуулдав. Я.Санжмятав Б.Ургамалцэцэг хоёулаа Алтан­гадас фракцад харьяалагддаг. Мөн Н.Алтанхуягтай залуугаасаа аваад өнөөдрийг хүртэл хөтлөлцөн алхсан хүмүүс гэнэ билээ. Б.Ургамалцэцэг сонгуулийн өмнө Дундговь аймагт нэр дэвшихээр зэхэж байсан ч “Мон-Уран”-ы Б.Наранхүүд тойргоо өгөөд өөрөө намын жагсаалтын дундуур нэрээ шургуулсан билээ. Гэвч сонгуулийн дүнгээр Б.Ургамалцэцэг яг урдуураа таслагдсан тул тэр ийнхүү Хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож магадгүй болжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яаманд Ч.Куланда улиран ажиллах нь. АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед буюу Ё.Отгонбаяр БСШУ-ы сайд байхаас л энд ажилласан туршлагатай. Харин энэ удаа хатагтай Ч.Куланда Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөртэй хамтран Монголын боловсролын салбарт хувьсгал хийх сайдынхаа мөрөөдлийг биелүүлэхээр зүтгэх гэнэ.
ИЗНН-аас Шинэчлэлийн Засгийн газарт нэг дэд сайд оногдсон нь Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд гэнэ. Энэ ажлыг ИЗНН-ын генсек Г.Ганхүүг хийж чадна хэмээн олон хүн таамагласан боловч тэрээр НИТХ-ын төлөөлөгч байх нь хангалттай хэмээн үзээд татгалзжээ. Харин түүний оронд ИЗНН-ын Тамгын газрын дарга Д.Ганбатыг дэд сайдаар ажиллаж магадгүй гэсэн яриа гарсан байх юм. Д.Ганбат нь УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй, мөн спортод ухаангүй дурладаг нэгэн билээ.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн дэд сайдад томилох хүмүүсээ өчигдөр хэлэлцэв. Ингэхдээ Н.Энхбаярын хүү Батшугар, туслах нь байсан Б.Тулга, өмгөөлөгч Э.Эрдэнэжамъян, эмч Н.Жамбалжав,  БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба, эдийн засагч Н.Дашзэвэг, Ч.Чимэндсүрэн нарыг нэр дэвшүүлж, тэднээс гурвыг нь сонгохоор өрсөлдүүлжээ. Мадгадгүй МАХН-МҮАН-ын 70:30-ын харьцаагаараа шийдэх биз. Багцаалбал, МАХН-аас хоёр, МҮАН-аас нэг гэсэн үг. Шадар сайд МАХН-аас гарсан болохоор “Шударга ёс”-ынхныг гурван дэд сайд томилох болов уу хэмээн тааж буй юм.
Эвслээс Э.Батшугарыг ямар ч маргаангүйгээр дэд сайдад томилох тухай яриа эртнээс гарсан юм. Сүүлийн үед ч гэсэн тэрээр Төрийн ордноор байнга орж гарах болоод байгаа. Харин Э.Эрдэнэжамъяныг  МҮАН-аас тодрох цорын ганц дэд сайд хэмээн үзсэн бололтой.
Бусад яамны дэд сайд нарын одоохондоо нэр нь олонд зарлагдаагүй байна. Гэхдээ УИХ-ын сонгуулиар Дундговь аймагт өрсөлдөх сураг гараад байсан Б.Мөнхболор, УИХ-ын сонгуулийн 28-ын жагсаалтад багтсан Г.Байгальмаа, “Мон Атом” ТӨХК-ийн захирал Р.Бадамдамдины хүү Баттүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг нарыг дэд сайд болох нь гэж дуулдлаа. Г.Байгальмааг Батлан хамгаалахын дэд сайд, харин Б.Мөнхболорыг Барилга хот байгуулалтын яаманд очиж магадгүй хэмээж байгаа юм.
Дэд сайд нарын нэр эхнээсээ тодорч байгаа нь тэднийг удахгүй томилж, яамд ажлаа жигдлэхээр Засгийн газар шийдсэний дохио бололтой.

Б.Заяа

0 Сэтгэгдэл
ene munhbolor chini harin chas hiisen huu baigaam daa harin
urgamal munhbolor baigalimaa dajgui zaluuchuud baina shuu ed chadnaa
urgamal munhbolor baigalimaa dajgui zaluuchuud baina shuu ed chadnaa
uu yamar ineedtei humuus ded said boloh ni vee. soliotoi galzuugiin emneleg shig yum boloh yum bna daa. ter Baigalmaa gj hen bee
Хамгийн их уншсан