Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Сүхбат: 16 мянган жолооч үнэмлэхээ хүлээж байна

Сүүлийн жилүүдэд жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй удааширч байна гэсэн гомдол тасрахгүй байгаа билээ. Өнгөрсөн долдугаар сард гэхэд 28 мянган жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй хүлээгдэж байна. Техникийн шинэчлэл хийж байгаа учраас удахгүй хэвийн болно хэмээн Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан хариуллаа.


Ингээд жолооны үнэмлэх хэвлэж байгаа эсэхийг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулсан юм.

-Өнгөрсөн сард өдөрт 134 ширхэг жолооны үнэмлэх хэвлэж байсан. Өнөөдрийн байдлаар өдөрт хэдийг хэвлэж байна вэ. Техникийн шинэчлэлээ хийгээд  дууссан уу?
-Жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Удахгүй хэвлэж эхлэх байх гэж бодож байна.
-Ямар шалтгааны улмаас хэвлэгдэхгүй байгаа юм бэ?
-Техникийн шинэчлэл хийхэд бага зэрэг удааширч байгаа учраас хэвлэхгүй байгаа.
-Тэгээд хэзээ жолооны үнэмлэхээ хэвлэж эхлэх вэ. Жолооны курст сурахын тулд хоёр сар, үнэмлэхээ авах гэж гурав, дөрвөн сар болно гэхээр иргэдэд хүндрэл учруулж байгаа юм биш үү?
-Уг нь, есдүгээр сар гэхэд техникийн шинэчлэлээ хийж дуусгана гэж төлөвлөж байсан юм. Гэвч жаахан удаан байна. Тэгэхдээ тийм ч их удахгүй байх аа.
-Ямар шинэчлэл хийж байгаа болохоор ингэж уддаг юм бол. Жолооны үнэмлэх хэвлэх арга барилд өөрчлөлт орж байгаа юу?
-Үгүй ээ. Хуучин техник нь муудаад л шинэчилж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн жолооны үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна вэ?
-Манайд одоогоор 16 мянган жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байна.

Б.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан