Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн сахилгагүй жолооч хаана байдаг вэ

Италичууд хамгийн хариуцлагагүй, сахилгагүй жолооч болохыг европчуудын дунд хийсэн судалгаагаар тогтоожээ. Судлаачид Европ тивийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм мөрдөх, машин барих арга барил, харилцааны соёл зэргийн талаар 30 орчим мянган хүнийг санал асуулгад оролцуулжээ. Санал асуулгад оролцогчдын 23 хувь нь Итали жолооч нарыг “муугийн муу”  гэсэн байна. Аман хүзүүнд Грекийн жолооч нар 15,6 хувиар орсон бол “хүрэл медаль”-ийн гуравдугаар байрт польшууд оржээ. Хамгийн хачирхалтай нь, итали жолооч нарын 28 хувь нь өөрсдийгөө  хамгийн хариуцлагагүй, сахилгагүй улс гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Харин хамгийн эелдэг, хууль дүрмээ мөрддөг жолоочоор франц, немцүүд шалгарсан байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан