Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнэ шинэ Засгийн газрын чадварыг шалгана



Ажлын улирал эхэллээ. Намар гэхээр л хүн малгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигнаж гардаг. Харин налгар намар алтан шар өнгөө дэвссэн шигээ хүмүүсийн их чимээнд баясдаг биз. Амьтад өвлийн идшээ бэлтгэн нөөцөлдөг шиг хүмүүс ч зун эхлүүлсэн их ажлынхаа ард гарна. Намар бол үндсэн их ажлынхаа үр дүнг үздэг улирал. Гэвч улирлын чанартай их ажлын хажуугаар улирлын чанартай үнийн өөрчлөлтийг хүлээж авах хэрэг гардаг. Хэдийгээр ногоо, махны үнэ буурч, өрхийн тэргүүний нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлдөг ч намрын их ажлын үеэр хамгийн хэрэгтэй шатахууны үнэ өсдөг нь тогтсон хэв маяг болжээ.

Оросын хэвлэлүүдэд гарсан мэдээг шүүрдэж суух нь ээ ирэх өдрүүдэд шатахууны үнэ литртээ 2-2.5 рублиэр өснө. Энэ талаар Оросын шатахуун үйлдвэрлэгчид албан ёсоор мэдэгдлээ гэсэн мэдээ харагдав. Оросын түлшний холбооны  гүйцэтгэх захирал Григорий Сергиенко  энэ бол эрэлтээс үүдсэн үнийн өсөлт. Мөн дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь ийн шатахууны үнэ бага зэрэг өсөхөд нөлөөллөө хэмээн бичиж байгаа юм.
 Хэрвээ үнэхээр нэг литр шатахууны үнэ дунджаар хоёр рублиэр өснө гэж үзвэл нэг тонн тутамдаа  62 ам.доллараар өснө гэсэн үг хэмээн үзэж болох нь.Дизель түлшний хувьд экспортын татварын таатай орчин нь шатахуун үйлдвэрлэгчдийг бараагаа гадагш нь зөөхөд гол түлхэц болоод буй гэнэ. Түүнээс гадна ирэх аравдугаар сараас зарим үйлдвэр хаалгаа барьж, их засварын ажилд ханцуй шамлан орохоор төлөвлөөд байгаа юм байна.

 Харин зарим шинжээчийн үзэж буйгаар шатахууны үнэ өсч байгаа нь Оросын улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэнэ. Учир нь, Оросын ДУМ-ын сонгуулиас болж шатахуун үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх хатуу шаардлага тавьж байсан бол удалгүй Оросын Ерөнхийлөгчийн сонгууль залгасан нь шатахууны үнэ өсөхгүй байх нэгэн нөхцөл болж байсан аж.
 Гэвч Монополийн эсрэг холбооны албанаас нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг үнээ нэмэх бүрт судалгаа хийж шударга бус гэж үзвэл цэвэр орлогынх нь таван хувиар торгодог нь Оросын шатахууны үнийг барих өөр нэг түлхүүр болж чаддаг юм.Москвагийн шатахуун түгээх стан­цууд ямар ч байсан шатахууныхаа үнийг бага зэрэг нэмжээ. ЛУКОЙЛ-ын станцууд АИ92 шатахуунаа литр тутамд нь 25 копейкээр нэмж 27.97 рубль болгосон бол АИ 95 нь 50 коп-ээр нэмж, 30.47 болгон нэмсэн бол дизелийн түлшээ 35 коп-ээр нэмж 30.47 рублиэр борлуулах болсон юм.
Оросын түлшний холбооноос энэ бол төдийлэн хямраад байх зүйл биш. 2012 оны намар литр бензиний үнэ 2-2.5 рублиэр өсөх болно гэсэн юм.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан