Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол улс эдийн засгийн бүтцээ өөрчилж байна

Монгол Улсын эвслийн Засгийн газар бүтцээ тодорхойлон сайдуудаа томилж ажилдаа орсноор эдийн засгийн үндсэн чиглэлээ тодорхойлж байна. Юуны өмнө одоохондоо үндэсний эдийн засгийн гол тулгуур болж байгаа уул уурхайн салбарт байгалийн нөөцийг ашиглах, боловсруулахад төрийн хяналтыг чангатгахаар ярьж байна. Үүний зэрэгцээ ХАА, үүн дотроо мал аж ахуй, газар тариалан Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх нь. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжихэд анхаарахаар байна. Үйлдвэрлэл ХАА-н сайд Х.Баттулгын хэлж байгаагаар бол улс орны эдийн засгийг олборлох салбараас хараат бус байхаар бодож өөрчлөх ёстой гэнэ. Энэ өөрчлөлтийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ гэж Монголын Засгийн газар үзэж байгаа юм байна хэмээн Оросын Zabinfo.ru сайтад бичжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан