Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын чанараараа Монгол 148 орноос сүүлийн 10-т



Дэлхийн улс орнуудын хүн амын 59 хувь нь өөрийн улсын замын чанарт сэтгэл хангалуун байдаг бол 38 хувь нь муу гэж үздэг байна. Гэллапын их сургуулиас дэлхийн 148 оронд явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ. Манай зам хамгийн муу гэж үздэг орнуудын сүүлийн 10-т Монгол, Ирак, Лесото, Бенин, Зимбабве, Молдав, Того, Гвиней, Төв Африкийн бүгд найрамдах улс, Коморын арлууд орсон байна.
Замдаа хамгийн сэтгэл ханамжтай байдаг улс орнуудад Арабын Эмират, Люксембург, Гонконг, Нидерланд, Сингапур, Австри, Тайланд, Камбож, Өмнөд Солонгос улсууд хүн амынх нь 80-аас дээш хувь сайн гэж санал өгснөөр оржээ.
2011 онд авсан энэ судалгаанд улс орон бүрийн 15-аас дээш насны 1000 орчим хүнийг хамруулсан гэнэ. Полит.ру сайтаас.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан