Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил 481 мянган тонн үр тариа хураан авна



Энэ жилийн ургацын урьдчилсан дүнгээс үзвэл энэ намар 481 мянган тонн үр тариа, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Сүүлийн үед хур бороо элбэг байгаа хэдий ч цаашид цаг агаар тааламжтай байвал ирэх сарын 10 гэхэд тариа хураалт жигдэрнэ гэж үзэж байгаа юм байна.
Манай тариаланчид  өнгөрсөн хавар  306 мянган га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 7 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тосны ургамал, 11 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ тариалжээ.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан