Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” Монголд



Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүйгээр тоглох нь ээ. Монголд анх удаа  ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг”-ийн ахлагч  Г.Ганхүү хэдэн найзынхаа хамт урьж тоглуулахаар болсон нь энэ. Тэд энэ жил тохиож буй алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барьж буй юм.
Тоглолтод “Шар айраг”  хамтлагийнхан тэдэнтэй хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд маргааш нь “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан тусгай тоглолт хийхээр болжээ. Одоогоор энэ тоглолт хаана болох нь тодорхойгүй  байна. “Bootleg Beatles” хамтлагийнхны хувьд Их Британиас гаралтай бөгөөд “Битлз”-ийнхэнтэй адилхан дуулахаас гадна үсний засалт, хувцаслалт, цаашлаад үг яриа гээд бүхий л зүйлийг нь дуурайдаг билээ. Тэд 2002 онд хатан хааныхаа ордонд тоглолт зохион байгуулж дараагийн “Битлз” гэдгээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан