Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түр засгийн газар байгуулахыг Сирийн босогчдод уриаллаа

Сирийн сөрөг хүчнийхэнд өөрсдийн  түр Засгийн газар байгуулахыг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд уриалсан байна. “Бид, манай арабын хөрш орнууд ийм Засгийн газар байгуулахыг уриалж байна” гэж Францын Ерөнхийлөгч жил бүр болдог элчин сайдуудын уулзалт дээр хэлсэн байна. Олланд бас Сирийн ерөнхийлөгч Башар Асадад хэрэв химийн зэвсэг хэрэглэвэл энэ нь цэргийн хүч хэрэглэхэд хүргэнэ шүү гэдгийг анхааруулсан байна.
Башар Асад өмнө нь Сирид болж байгаа үйл явдал нь гадаад орнуудын захиалгаар болж байгаа гэж мэдэгдсэн юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан