Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олзны япончуудын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээг Японд дамжуулна

1945 оны үед олзлогдсон Япон цэргүүдийн Сибирь, Монгол улсын нутаг дэвсгэр дээрх хорих лагеруудад хийж байсан шилжилт хөдөлгөөний талаарх бичиг баримтыг Оросын тал Японд хүлээлгэн өгөхөөр болсон тухай “Жапэн Таймс” сонин мэдээлж байна. 

 Бичиг баримтыг хүлээн авахаар Японы засгийн газрын тусгай төлөөлөгчид Москваг зорьжээ. Хоёр тал нь архивын тэмдэглэлийг хэрхэн хуулбарлах, тээвэрлэхтэй холбоотой асуудлаар ярилцаж тохиролцох юм байна. 

 Үүнээс гадна Японы мэргэжилтнүүд нь дотор нь япончууд санамсаргүй орсон байж болох бусад улсуудын цэргийн олзны хүмүүсийн шилжилт хөдөлгөөний талаарх архивын бичиг баримтуудтай танилцах боломжтой болох ажээ.

 Япончуудын мэдээгээр бол 1945 онд 577 мянган орчим япон цэрэг Зөвлөлтөд олзлогдсон байдаг ажээ. Үүнээс 55 мянгаас цөөнгүй хүн хөдөлмөрийн лагеруудад нас баржээ. Нас баралтын гол шалтгаан нь өвчин, дутуу хооллолт байв. 

 Японы олзны цэргүүдийн талаарх бичиг баримтыг дамжуулах ажил бүр 1991 онд эхэлсэн бөгөөд тэр үед Зөвлөлтийн тал олзны 41 мянган цэргийн албан хаагчдын талаарх мэдээг хүлээлгэн өгч байжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан