Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ямар валют хамгийн найдвартай вэ

Оросын ВТБ банкны тэргүүн Андрей Костин өнөөгийн тогтворгүй зах зээлд хамгийн найдвартай валют бол швейцарийн франк гэж нэрлэсэн байна. Гэхдээ тэр бас өөрийнхөө рублийг ирээдүйтэй гээд өнөөдөртөө Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд найдвартай валютын тоонд орж байгаа бол цаашдаа Ази-номхон далайн бүс нутагт ирээдүй байгаа гэсэн байна. Костин “Мэдээж сүүлийн 10 жилд байр сууриа алдаагүй АНУ-ын доллар, евро хоёр уламжлал ёсоороо найдвартай хэвээр байгаа” гэжээ. Банкны эзний үзэж байгаагаар дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчид үнэт цааснаас гадна валютыг онцгой анхаарсан хэвээр байгаа. “Жишээ нь хятадын  нөөцөд ам.доллар илүү их хувь эзэлдэг бол Оросын банкны нөөцөд австрали доллар арай түлхүү байна” гэсэн байна. “Олон орон гадаад төлбөр тооцоонд үндэснийхээ валютыг оруулахыг эрмэлзэж байна. Дэлхийн худалдааны нэг гол төлөөлөгч Хятад гэхэд л миний харж байгаагаар юаниа дэлхийн валютын нөөцөд оруулахыг эрмэлзэж байна” гэж банкир ярьжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан