Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

506 мянган сурагч хичээлдээ, 168 мянган хүүхэд цэцэрлэгтээ явах нь

2012-2013 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан хэмээн салбарын удирдлагууд нь мэдээлж байна. Энэ жилийн хувьд 927 цэцэрлэгт 168000 хүүхэд хүмүүжиж, 763 сургуульд 506800 сурагч суралцах аж. Түүнчлэн 30 сургууль, 31 цэцэрлэг, зургаан дотуур байр, 16 спорт заал шинээр ашиглалтад орж буй юм. Харин ирэх жил 35 цэцэрлэг, 34 сургууль, 18 дотуур байр, 16 спорт заал ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажлыг нь эхлүүлээд байгаа аж.  Мөн сургууль, цэцэрлэгийн ихэнх барилга 40-60 гаруй жилийн өмнө, зарим нь стандарт бусаар баригдсан тул тэдгээрийг шинэчлэх асуудал давхар тавигдаж байгаа гэнэ.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан