Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчид нэр дэвшигч бүтэн биендээ шивээстэй

БНЧехУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зураач, хөгжмийн зохиолч, Хөгжмийн урлагийн академийн профессор Владимир Франц хөлөөсөө толгойгоо хүртэл бүх бие, бүр нүүрэндээ ч гэсэн бүтэн шивээс хийснээрээ алдартай гэнэ. Түүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн санаачлагч хэсгийнхэн хэрэв тэр ялаад Чехийн ерөнхийлөгч болбол түүнийг дэлхий дахин мэдэх болно гэнэ. Тэд “Хамгийн эхлээд л тэр Путинтэй, Обама, Меркельтэй зургаа татуулна” гэж санаачлагчдын хэсгийн гишүүн продюссер Петр Вахлер үзэж байна.
Чехийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийг нь дэмжиж байгаа 50 мянган хүний гарын үсэг цуглуулах хуультай юм байна. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа 12 хүнээс Милош Земан, Ян Фишер гэсэн хоёр хүн л энэ болзлыг хангажээ.
Владимир Францын хувьд энэ содон төрх нь хүний анхаарлыг татаж дэмжлэг хүлээнэ гэж найдаж байгаа аж.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан