Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ринго Старр дэлхийн хамгийн баян бөмбөрчин

Алдарт Битлзийн хөгжимчин байсан Ринго Старр өнөөдөр манай гаригийн хамгийн баян бөмбөрчин гэгдэж байна. 72 настай түүний хөрөнгө 300 сая доллар гэнэ. Хамгийн баян бөмбөрчдийн жагсаалтын хоёрдугаарт  Фил Коллинз 250 саяын хөрөнгөөрөө орж байгаа бол гуравдугаар байрт 225 сая ам.доллартай “Нирвана” хамтлагийн бөмбөрчин Дэйв Грол орж байна. Жагсаалтад “Pink Floyd”, “Guns N’ Roses”, “Black Sabbath” зэрэг дэлхийд нэртэй хамтлагуудын бөмбөрчид орж байгаа юм.
Хамгийн баян бөмбөрчний  эхний 10-т бичигдсэн хөгжимчид
1. Ринго Старр –     $300 сая  (The Beatles)
2. Фил Коллинз –     $250 сая  (Solo, Genesis)
3. Дэйв Грол –     $225 сая ( Foo Fighters)
4. Дон Хенли –     $200 сая (The Eagles)
5. Ларс Ульрих –     $175 сая  (Metallica)
6. Чарли Уотс –     $160 сая  (The Rolling Stones)
7. Бага Ларри Мюллен $150 сая  (U2)
8. Роджер Тэйлор –     $105 сая  (Queen)
9. Джоуи Крамер –     $100 сая  (Aerosmith)
10. Чэд Смит –     $90 сая  (The Red Hot Chili Peppers)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан