Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразилд нэг эрэгтэй, хоёр эмэгтэйг гэр бүл болгон бүртгэжээ

Бразилийн нэгэн нотариатч Рио-де-Жанейро хотын иргэн нэг эрэгтэйг хоёр эмэгтэйтэй зэрэг гэрлүүлэн бүртгэж авсан байна. Өмнө нь ийм явдал огт гарч байгаагүй борлохоор хүмүүс ихэд цочирдсон ч нотариатч Клаудии ду Насимент Домингеш энэ бол хүний эрхийг зөрчөөгүй, ерийн л гэр бүл гэж мэдэгдсэн байна. Тэд гурван жилийн турш хамт амьдарсан, банкны нэг карттай, түүнийгээ хамтдаа эрхэлдэг, тооцоогоо хамт хийдэг  гэжээ. Гэтэл өмгөөлөгч Регин Беатриз Тавареш да Сильва энэ явдлыг “Хуулийг үндсээр нь зөрчсөн, Бразилийн оюун санааны үнэт зүйлийг гутаасан хэрэг” гэсэн байна. Гэхдээ одоогоор тэр гуравт гэрлэлтийн болон  даатгалын бичиг баримтыг нь олгосон эсэх, олгосон бол ямар юм өгсөнийг мэдээлээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан