Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ынхны хүслийг биелүүлэгч бэрд нь МАН

МАН-ынхан энэ удаагийн парламентад АН-д боломж ол­гохоор шийдсэн бололтой. АН-ынхныг дуртай хуулиа батла, хүссэн зүйлээ хий гээд, чуулганы хуралдаанаа орхин гарах болсон. АН-ынхан ч тэднийг ингэж буян үйлдэж буйд дотроо баярлаад л суугаа байх. Тиймдээ ч ээлжит бус чуулганаар УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж.
Ингэхдээ завсарлага авахтай холбоотой заалтыг хэлэлцэх юм. УИХ-д бү­лэгтэй нам завсарлага авах эрхтэй, хугацаа нь ажлын таван өдөр байна гэсэн заалтыг хуульд тусгаж өгөх гэнэ. МАН-ынхныг хурал хаяж буй энэ үед дээрх хуульд өөрчлөлт оруу­лахаар АН-ынхан түргэн авч. Өмнөх парламентаар эл хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн боловч МАН-ынхан хойшлуулж байсан юм. Тиймээс АН-ынхан өөрт оногдсон давуу эрхээ эдэлж ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуульд энэхүү заалтыг оруулахаар болж.
МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарыг “баадуудан” байж УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариулсан. Гэвч дээрх хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй  гэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тайлбарлаж буйгаар “Ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэх хуулиа л жагсаалтад багтаасан. Тиймээс Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн юм. Тэгэхээр ээлжит бус чуулганаар МАН-ынхан УИХ-д бүлэгтэй болж чадахгүй нь. МАН-ынхан хүний гараар могой бариулсан ч нэмэр болсонгүй.  Тэд УИХ-ын дарга З.Энхболдод гомдож “Хуулийн төсөл өргөн бариад ир гэсэн чинь яалаа даа, Худал хэлэлгүй түүнийг нь батлаад өгнө гэсэн чинь яалаа даа” хэмээн дуулж суух болсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан