Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далайгаас бараг 100 жилийн өмнөх илгээлт олжээ



Шотландын нэг далайчин бараг 100 жилийн өмнө лонхонд хийж далайд хаясан илгээлт олсон нь хамгийн эртнийх гэдгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байна. Загас агнуурын Copious хөлгийн ахмад Эндрю Липер Шотландын арлуудын орчим явж байгаад 1914 онд дотор нь илгээлт хийж битүүмжлэн далайд хаясан лонх олсон байна.
1914 онд Шотландын засгийн газар усан хилийг тогтоохын тулд далайд 1890 лонх хаяж туршилт хийсэн юм байна. Лонхон доторхи илгээлтэд энэ лонхыг хаанаас олсоноо мэдэгдэж засгийн газарт хандахыг уриалаад хэрэв ингэж хандвал зургаан пенсээр шагнана гэсэн байжээ. Харамсалтай нь энэ мөнгийг төд удалгүй хэрэглэхээ больсон юм байна.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан