Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л. Гантөмөр сайд II дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо



СБД –ийн тэргүүн II дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр өглөө 09 цагаас болж өнгөрлөө. Сүхбаатар жанжины нэрэмжит Монголын ууган сургуулиудын нэг болох II сургуулийн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр болон Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, НХХ –ийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ганболд, НБГ –ын дарга Ц. Отгонбагана, СБД –ийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Цогхүү нар оролцсон юм. Ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх ариун үйлсэд нь багш ажилчидад амжилт хүсэн, шинээр нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай бяцхан хүүхдүүдийг анги, ангид нь оруулж өгснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөв. Ингээд хүүхэд багачууд маань шинэ хичээлийн жилийнхээ анхны хичээл болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн заасан “Хүн болох багаасаа” хэмээх хичээлд суусан юм.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан