Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

600 гаруй тендер зарлаагүй үлджээ

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын энэ оны худалдан авах ажиллагааны хоёрдугаар улирлын дүнг Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тайлангаас үзвэл энэ онд улсын хэмжээнд 3400 тендер зарлахаас 2749 нь төлөвлөгөөний дагуу явж, 2100 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ. Тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг, даалгаврын биелэлт 62 хувьтай байна. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч нарт ажлаа эрчимжүүлж,  2012 оны худалдан авах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ. Цаашид энэ оны төлөвлөгөөнд багтсан арга хэмжээг хугацаа алдалгүй бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, тендер шалгаруулалт эхлээгүй байгаа бол гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг нь нэн даруй эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан