Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуудаа 70 мянган тахиа цааш нь харуулж орхижээ

Согтсон үедээ хүмүүс ихэвчлэн ухаангүй зүйл хийдэг. Тэгвэл Жошуа Шелтон гэгч америк залуугийн үйлдэл ухаангүй гэхэд дэндсэн хэрэг болжээ. 21 настай Жошуа  хэмээх залуу Мэрилэнд мужийн Делмар дахь нэгэн фермийн цахилгааныг тасалж хаянаас болж 70 мянган тахиа хэдхэн хормын дотор үхжээ. Тэрээр согтуу байхдаа фермийн цахилгаан хянах самбарт очиж,  салгачихаад хажууд нь тасраад уначихсан байжээ. Харин түүнийг тасраад унасан хойгуур аж ахуйн байрны сэрүүцүүлэгч сэнс унтарч, тахианууд  ус, хүнсээр дутагдан, 15 минутын дотор үхэж эхэлсэн байна.  Аж ахуйн гурван байранд байсан 70 мянган тахиа үхэж, фермийн эзэнд 20 мянган ам.долларын хохирол учирчээ.  Согтуу залуу юу хийж орхисноо огтхон ч санахгүй байгаагаа цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Гэвч тэрээр хоёрдугаар зэргийн дээрэм, хүний өмч хөрөнгөнд халдсан хэргээр шалгагдаж, шүүхээс шийтгэл хүлээх нь тодорхой болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан