Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Кокайны хатан хаан”-ыг хороожээ

Колумбын хар тамхины мафийн толгойлогч “Кокайны хатан хаан” хочоороо гэмт хэргийн ертөнцөд алдартай Гризелда Бланко гэгч 69 настай эмэгтэй бусдын гарт хөнөөгджээ. Түүнийг Колумбын Меделлин хотын махны дэлгүүрээс гарч явахад нь үл мэдэгдэх этгээд буудсан байна.
Гризелда Бланко бол 1970-1980-аад оны үед Колумбаас АНУ руу кокайн зөөвөрлөх замыг анх гаргасан хар тамхины наймаачдын нэг бөгөөд энэ хэргээс болж 20 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Эмэгтэй хүн гэхээргүй харгис хэрцгийн зан авиртай гэгддэг Гризелдаг АНУ-ын шоронд 20 жил хорьсоны дараа 2004 онд Колумб руу шилжүүлсэн байна. Тэр цагаас хойш түүнийг хар тамхины мафиас холбоо харилцаагаа тасалсан хэмээн гэр бүл нь мэдэгдэж байсан ч түүнийг гэнэтийн үхэлд хүргэсэн аллагын цаана юу нуугдаж байв гэдгийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.


0 Сэтгэгдэл
nugel nudeeree
Хамгийн их уншсан