Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1,250,000 иргэний цахим үнэмлэхийг хэвлэжээ

Иргэд орон нутгийн сонгуулиар цахим үнэмлэхээр өгөх учиртай. Улсын хэмжээнд 1800000 иргэн цахим үнэмлэх авахаас өнөөдрийн байдлаар 1250000 ширхэг үнэмлэх хэвлэчихээд байгаа аж. Үүнээс Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн иргэд цахим үнэмлэхээ бүрэн авчээ. Харин нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд цахим үнэмлэхээ бүрэн авсан байна. Иргэний бүртгэлийн газрынхан үлдсэн иргэдийн үнэмлэхийг хэвлэхийн тулд хэвлэх машиныг 24 цагийн турш гурван ээлжээр ажиллуулж байгаа юм байна. Хэрэв хэвлэх машинд ямар нэгэн гэмтэс саад учрахгүйгээр энэ эрчээрээ явбал орон нутгийн иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 26-нд, нийслэлийн иргэдийн үнэмлэхийг аравдугаар сарын 1 гэхэд хэвлэж дуусах аж. Хэвлэсэн үнэмлэхээ аравдугаар сарын 11 гэхэд иргэдэд тарааж дуусах гэнэ. Үүнээс хойш 14 хугацаанд алдаатай болон гэмтэлтэй хэвлэсэн үнэмлэхийг дахин хэвлэж иргэдэд тараах бөгөөд аравдугаар сарын 25 гэхэд цахим үнэмлэхний асуудлыг нэг мөсөн шийднэ гэж албаны эх сурвалж хэллээ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан