Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэлийн Засгийн газраас шинэ зүйл харагдахгүй байна гэв



МАН-ын долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг байхаар болжээ. Үүний эхлэл болгож МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, “Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн ч шинэ зүйл гарч ирсэнгүй. Харин ч хойш нь татаж байна. Өвөл хаяанд ирчихээд байхад өвөлжилтийн бэлтгэл ажил хангахгүй байна. Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийг татан буулгаж, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас халсан зэрэг нь өнөөдөр төрийн албанд эргэлзээ, түгшүүртэй байдал бий болголоо. Үнэндээ төрийн агентлагуудыг улсын үйлдвэрийн газар болгож хувиргалаа. Улсын үйлдвэрүүдийн газрыг нэг яамны харьяанд өгч байна. Ингэж паркциуддаа өгөх нь улс орны эрх ашигт нийцэхгүй байна. Боловсролд ч гэсэн шинэчлэл харагдахгүй байна. Хэдэн багш нарыг набор авахгүй шүү гэж загнаж байгаа нь бухимдал үүсгэж байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд, хийж байгаа ажлуудад бодитой шинэчлэл харагдахгүй байна.
Ер нь хүчээр түрэмгийлсэн байдал улс орны хөгжил дэвшилд ахиц бус чөдөр тушаа болно. УИХ-ын үйл ажиллагаа ч эх нь булингартай бол адаг нь булингартай гэсэн зарчмаар явж байна. Хамгийн ахмад настай нь УИХ-ын анхдугаар чуулганыг зохион байгуулж удирдана гэсэн хуулийг зөрчсөн. Үүнээс хойших бүх хууль зөрчигдөж байна. Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг өргөн барихдаа Хүний эрхийн хөтөлбөрийг зөрчсөн, УИХ-аар хууль тогтоомжийг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Ерөнхийдөө олонхийн дарангуйлал бий болчихоод  байна. Цаашид энэ байдал үргэлжилсээр байвал  тэмцлийн бусад  хэлбэрийг сонгон авч тэмцэх болно гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэлээ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан