Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЯЦХАН ҮРСИЙГ МИНЬ БУРХАН ӨРШӨӨГ

“Ээж ээ, хүү нь хичээлдээ явлаа. Онц авчихаад ирнэ ээ”. Энэ бол хүүгийн ээждээ хэлсэн сүүлчийн үг байж. Утас дуугарч хүү чинь… харилцуурын цаанаас ярих хүн цааш нь юу гэж хэлснийг эх сонсч амжсангүй. Тэнхэл ч байсангүй. Хүү золгүйгээр амиа алдаж…


Хүүгээ авто машины ослоор амиа алдсаныг ээж нь мэдэж байсан ч очиход ядаж амьсгал нь тасраагүй байгаасай гэж бурхнаас дахин дахин гуйсаар явна. Гэвч нэгэнт бүх зүйл оройтжээ. Хүүгийн цогцосны хажууд цагдаагийнхан, эмнэлгийн тэрэг дохиогоо хангинуулан зогсоно. Харин хүүг нь цагаан давуугаар бүтээж. “Миний хүү, ээжийгээ ингээд орхиж болохгүй шүү дээ. Ээж нь хүүгийнхээ сургууль төгсөх баярт нь оролцож, гэр бүлтэй болохыг нь харж, ач зээгээ тэврэхийг хүссэн шүү дээ” гэх нь зүрх шимшрүүлмээр.
Есдүгээр сарын 1 болж хүүхэд багачуудын баяр хөөр дундраагүй байхад хоёр бяцхан үр гудамжинд явж байгаад золгүй байдлаар хорвоог орхилоо. Эцэг эхийнхээ өр зүрхийг эмтлэн, голыг нь тасалж одсон хүүхдүүд хэний буруугаас ийнхүү золгүйгээр амиа алдав. Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэнд ямар ч буруугүй хүүхдүүд яагаад өртөнө вэ. “Миний ашиг төд, чиний хонжоо тэд” гэж хоорондоо талцсаар байгаад зуны дэлгэр цагт хийх ёстой ажлаа амжуулж чадаагүй томчуудын буруугаас болж алдрай бяцхан үрс цаг бусаар хорвоогоос явлаа.
Охиноо золгүй байдлаар алдсан аавын үгийг сэтгэл эмтрэн байж хүргэе. Энэ бол шинэ долоо хоногийг эхний өдөр бүхнийг цочирдуулсан аймшигт үйл явдлын хохирогч охины аавын сэтгэлийн үг юм шүү. “Ээжийнхээ гараас хөтлөөд инээгээд явж байсан охин минь амиа алдлаа. Яасан харгис нийгэм бэ. Миний охин 12-хон настай шүү дээ. Миний охин сүүлчийн амьсгалаа авахдаа дүүгээ, найзуудыгаа аюулгүй нийгэмд аж төрүүлэхийг  хүсч байсан гэдэгт би итгэж байна” гэлээ.
Дахин хэзээ ч ирэхгүй болсон хүүхдүүдийнхээ араас эмгэнэн гашуудаж байгаа ээж аав, элгэн саданд гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу хойшид ийм зүйл битгий гаргаарай гэж томчуудаас хичээнгүйлэн гуйж байна.
Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гэсэн сонгуулийн амлалтаа хэзээ хэрэг­жүүлж эхлэх вэ Э.Бат-Үүл дарга аа.

Бяцхан үрсийг минь бурхан өршөөг.

0 Сэтгэгдэл
за арайчдэээээ
Хамгийн их уншсан