Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль өгөх нь хүн бүрийн үүрэг

УИХ-ын ээлжит бус чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн тө­лөөлөгчдийн хурлын сон­­гуулийн тухай хуу­­лийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслөөр аймаг, сум, дүүргийн хур­лын сонгуулийг УИХ, болон Нийс­лэ­лийн иргэдийн Төлөө­лөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулах юм. Мөн аймаг, сум, дүүр­гийн Хурлын нийт төлөөлөгчдийн гурав­ны хоёроос доошгүй нь  сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ.
Түүнчлэн сонгуулийн тойрогт дүн гаргахад тухайн сум, баг, хороонд оногдсон мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцоно. Үлдсэн суудалд нам, эвслийн авсан суудлын тоогоор тухайн нам, эвслээс гаргасан  жагсаалтын эхнээс нэр дэвшигчийг сонгогдсонд тооцогдохоор заасан байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль явуулахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчөөд байгаа талаар лавлав.
Гэвч энэ заалт зөвхөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд л байдаг аж. Харин орон нутгийн сонгуульд хамаардаггүй юм байна. Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд орсныг олон гишүүн эсэргүүцсэн.
Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх зорилготой ийм заалт оруулсан” гэж тайлбарласан юм. Төсөлд тусгасанаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм.
Ийнхүү хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан