Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонезийн Ерөнхийлөгч өнөөдөр ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд найрамдах Индонези улсын Ерөнхийлөгч Др. Сусило Бамбанг Юдоёоно манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айлчлал өнөөдөр эхлэх юм. БНИУ-ын Ерөнхийлөгч Др. Сусило Бамбанг Юдоёоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр Монгол-Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Айлчлалын хүрээнд БНИУ-ын Ерөнхийлөгч Др. Сусило Бамбанг Юдоёонод УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бараалхах юм байна. Түүнчлэн тэрээр “Иргэний танхим”-д зочилж, үг хэлэх аж. Энэ баасан гарагт өндөрлөх айлчлалынхаа үеэр  БНИУ-ын Ерөнхийлөгч Монгол Индонезийн бизнес уулзалтын нээлтэд оролцох гэнэ.    

Н.Энхболор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан